Буудал, амралтын газрын бүртгэл

Буудлаа Mongova-д бүртгүүлэх товч заавар

Энэ зааврыг дагаж бизнесийн бүртгэлээ үүсгээд, өрөө болон захиалга авах өдрүүдээ тохируулна уу.

Бүртгэл үнэгүй. Сарын хураамжгүй.

Тохиролцсон нөхцөлийг хангасан баталгаажсан захиалгад зөвхөн үйлчилгээний шимтгэл тооцно.

Бэлтгэх мэдээлэл

  • Бизнесийн нэр, төрөл, хаяг
  • Эзэмшигчийн утас, и-мэйл
  • Гадна болон өрөөний 3–5 тод зураг
  • Өрөөний нэр, багтаамж, нэг шөнийн үнэ
  • Захиалга авах эхлэх болон дуусах өдөр

Бүртгүүлэх 4 алхам

  1. 1

    Бүртгэлийн хуудсыг нээх

    mongova.com/auth/register/business холбоосыг нээнэ. Дээд хэсгээс Монгол эсвэл English хэлийг сонгоно.

  2. 2

    Бизнесийн бүртгэл үүсгэх

    Бизнес болон эзэмшигчийн мэдээллийг оруулна. Дор хаяж 8 тэмдэгттэй нууц үг үүсгэнэ.

  3. 3

    Танилцуулга, зураг нэмэх

    Мэдээллээ шалгаад Бизнесийн бүртгэл үүсгэх товчийг дарна.

  4. 4

    Удирдлагын самбарыг тохируулах

    Байгууллага, өрөө, үнэ, захиалга авах өдрүүдийн мэдээллийг самбарт оруулна.

Бүртгүүлсний дараа

  • Нийтийн хуудсан дээрх нэр, зураг, утас, хаягаа шалгана.
  • Зөвхөн захиалга авах боломжтой өдрүүдийн өрөөг нээнэ.
  • Үнэ, өрөөний тоо, сул өдрийн мэдээллээ тогтмол шинэчилнэ.

Бүртгэлээ аюулгүй хадгалах

Нууц үгээ бусдад бүү өг. Бизнесийн эзэмшигч бүр өөрийн нууц үгийг хадгална.